Цагаан хоолтон | The Vegetarian

Mongolian


2024 ОНЫ УТГА ЗОХИОЛЫН НОБЕЛИЙН ШАГНАЛТ ЗОХИОЛЧ ХАН ГАН

"Хүмүүний амьдралын эмзэг талыг нээн харуулсан машид хүчтэй яруу найраглаг туурвилуудаараа Нобелийн шагнал хүртсэн" - Нобелийн утга зохиолын хороо

"НЬЮ ЙОРК ТАЙМС"-ЫН БЕСТСЕЛЛЕР

"БҮҮКЭР"-ИЙН ШАГНАЛТ ЗОХИОЛ

"НЬЮ ЙОРК ТАЙМС" ЫН XXI ЗУУНЫ ШИЛДЭГ 100 НОМЫН НЭГ

Өмнөд Солонгосын зохиолч Хан Ганы "Бүсгүй" /1997/ богино өгүүллэгээс сэдэвлэсэн "Цагаан хоолтон" зохиол нь орчин үеийн Сөүл хотод өрнөж, гэрийн эзэгтэй Ёнхэгийн түүхийг өгүүлнэ. Хүний амьтанд хандах харгис хэрцгий байдлын тухай цуст, хар дарсан зүүд зүүдэлсний дараа мах идэхээ больсон нь түүний амьдралыг орвонгоор нь эргүүлдэг. Тус зохиолын хувьд “Цагаан хоолтон”, “Монгол толбо”, “Асаж буй модод” хэмээх гурван бүлгээс бүрдэх бөгөөд нэг роман боловч тус тусдаа бие даасан хэлбэрээр бичигдсэн өвөрмөц онцлогтой бүтээл юм. Ёнхэ хэмээх гол дүрийн бүсгүйгээр гурван бүлэг холбогдох агаад хүмүүний тэр дундаа гэр бүл, ойр дотнын хүмүүсийн нарийн нандин харилцаа, зөрчил тэмцэл, хайр болоод дур хүсэл зэрэг тэр болгон олонд илхэн байдаггүй ч амьдралыг заримдаа орвонгоор нь эргүүлж дөнгөдөг сэтгэл зүйн асуудлыг онц сонирхолтой өгүүлснээрээ онцлог.

source: https://internom.mn/%D0%B1%D0%B0%D1%80%D0%B0%D0%B0/9789919281298-%D1%86%D0%B0%D0%B3%D0%B0%D0%B0%D0%BD-%D1%85%D0%BE%D0%BE%D0%BB%D1%82%D0%BE%D0%BD

Copyright © Han Kang all rights reserved